УИХ-ын дэд даргад Л.Мөнхбаатарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.05/ хуралдсан. Хурлаар дөрвөн сайдын асуудлаас гадна УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцжээ.

Тэгвэл Улсын Их хурлын дэд даргад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг томилохоор дэмжсэн байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын дэд даргын томилгоог МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *