БОАЖ-ын дэд сайд М.Ганбатад агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орох үүрэг болгов.

Мөн БОАЖ-ын дэд сайдын ажлаа хүлээлгэн өгч, Эдийн засаг хөгжлийн дэд сайдаар томилогдож буй Г.Түвдэндоржид цаашдын ажилд нь амжилт хүсэж, салбар хоорондын уялдааг сайжруулж илүү нягт, хамтран ажиллахыг хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *