ЭМДС: Тархины хоргүй хавдрын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө
ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3 – 15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.
Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/197