УНТЭ-т дээд мөчний ясны том хэмжээний хавдрыг авч, хиймэл үе суулгах мэс засал хийжээ
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Үений мэс заслын багийнхан хамт олон нь атгаал ясны дээд гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдартай өвчтөний хавдрыг бүхэлд нь авч, мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Тус эмнэлгийнхэн ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн бол энэ удаа дээд мөч буюу мөчдөд амжилттай хийлээ. Энэ мэс засал амжилттай болсноор олон давуу талтай. Тухайлбал:
- Мөчийг тайрахгүй хадгалж үлдэх
- Хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах
- Эх орондоо эмчлэгдэж, гадаад руу явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөж буй юм.
Энэ өвчтөний тухайд суулгасан мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй аж.
Мэс заслыг ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяр, Үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвсүрэн, Э.Долгорням нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийжээ.