Далийн ягаан цэцэг хүний биед ямар хортой вэ?
Бидний нэрлэж заншсанаар Далий ягаан цэцэг буюу Rhondodendron нь сэтгэл санааг тайвшруулж, амарсан мэт мэдрэмж өгдөг боловч удаан хугацаанд суух нь хүний биед хор хөнөөлтэй юм. Rhondodendron-оос ялгардаг хорт бодисыг Grayanotoxin гэдэг бөгөөд энэхүү хорт бодис нь өндөр хүчилтөрөгчтэй дитерпеноид юм. Үүнийг шавьжнаас хамгаалах химийн хамгаалалт болгон ургамлын үйлдвэрт ашигладаг.
Grayanotoxin гэж юу вэ?
Энэ нь хүний мэдрэлийн системийг хордуулах үйлчилгээтэй байдаг. Улмаар мэдрэлийн эсийн сэрэл дамжуулах, сэрэх үйл ажиллагааг дарангуулсанаар хордлогын шинж тэмдэг илэрдэг.
Хордлогын шинж тэмдэгт: Бөөлжих, дотор муухайрах, даралт багасах зүрхний цохилт багасах, ядрах, саажих, юмс 2 харагдах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.
Эх сурвалж: Med Act official