Өөртөө стресс халдаахгүй байх шилдэг аргууд
Стресс гэх аюулт хар мангасаас өөрийгөө хамгаалмаар байна уу? Стрессийг зохицуулах бус анхнаасаа эсэргүүцэж, зайгаа барихад тань туслах 10 шилдэг аргыг танилцуулж байна.
- Хөгжилтэй бичлэг үз
Инээх гэдэг сэтгэл зүйн хийн чанартай эм л гэсэн үг. Биеэс аүз жаргалын гормон ялгаруулж, стрессийг эсэргүүцэх бодит урвал явагдаж байдаг гэсэн шүү.
- Булчин чангалах дасгал хийх
Хөлийн хурууны үзүүрээс эхлээд нүүр хүртэл бүх булчингаа доороос нь дээш дараалал бүхий шатлалаар чангалж, дараа нь бүх биеийнхээ булчинг зэрэг чангалаад үзээрэй. Та стрессээ мартчихсан байх болов уу?
- Йогоор хичээллэх
Заавал уян хатан биеийн авьяасыг үзүүлж, балетчин шиг хэцүү хөдөлөгөөн хийлгүйгээр, амьсгалын дасгалаас эхлээд байж болох хамгийн амархан йогийн дасгалуудаар өөрийнхөө бие махбодыг сатааруулаад үзээрэй.
- Ажлаа бага багаар хийх
Хийх ёстой ажлаа нэг доор хурдан хийх гэж бус аажим аажмаар, бие махбод, сэтгэл санаагаа дасгаж, удаанаар гүйцэлдүүлээрэй. Ядрах гэдэг стрессийн урилга л гэсэн үг.
- Буддаг ном
Хүүхдийн буддаг номыг худалдаж аваад, хүссэн хэсгээ, дуртай өнгөөрөө, нэгэн жигд чиглэлд хөнгөхөн дараад будаарай. Энэ бол стрессийн жинхэн эм л гэсэн үг.
- Гадил жимс идэх
Гадил жимсэнд стрессийг эсэргүүцэх бодисууд байдаг учраас өдөрт нэг гадил идэх нь сэтгэл санааны тогтвортой байдлыг бэхжүүлдэг байна.
- Санаа зовних цаг төлөвлө
Энэ бол сэтгэл зүйчдийн зөвлөдөг хамгийн үр дүнтэй арга. Аливаад санаа зовж, хямрах гээд байвал тухайн асуудлаас болж хямрах, санаа зовох тогтсон цаг төлөвлөж, өдрийн төлөвлөгөөндөө оруулах хэрэгтэй. Харин төлөвлөсөн цаг болоогүй байхад буюу өдрийн цагаар тухайн асуудлыг огт бодолгүй, татгалзах хэрэгтэй аж. Ингэснээр өдрийн төгсгөлд та энэ асуудлыг тэгэж их бодож шаналах шаардлагагүй байсныг ойлгох болно.
- Талх, нарийн боов хийх
Гурил орсон бүтээгдэхүүн хийхийн тулд бэлтгэх ажил их байдаг. Мэдээж цаг алдаж болохгүй, анхаарлаа сарниулж бүр ч болохгүй нөхцөлд өөртөө амттай бүтээгдэхүүн хийнэ гэдэг таны сэтгэл санааг ихээхэн дэмжих биз.
- Арьс арчилгаа эхлүүл
Өөртөө хоёр эсхүл гурван долоо хоногийн турш үргэлжлэх арьс арчилгааны челленж эхлүүл. Арьсаа хэрхэн дээрдэж байгааг нь анзаарч, цэвэр толигор нүүрээ толинд харж баясаарай.
- Хэн нэгнийг тэвэрч үнс
Хэн нэгнийг тэвэрч, үнсэх, хайртайгаа илэрхийлнэ гэдэг нь мөн л сэтгэлийн эм юм. Хайр бол сэтгэл зүйн бүхий л хар бараан шат дамжлагыг алгасуулж чаддаг нэг төрлийн нүдэнд үзэгддэггүй бамбай билээ.
Эх Сурвалж: www.ditchthelabel.com