Байнга намхан ултай гутал өмсөх нь ямар хор хөнөөлтэй вэ?
Хөлийн нум гэж юу вэ?
Хөлийн нум нь үсэрч харайх гэх мэт хөдөлгөөнүүдээс ирж буй даралт, доргилтын хүчийг сааруулан, нуруунд ирэх ачааллыг багасгах хувиарлах үүрэгтэй. Хүүхэд, том хүний хэн нь ч болов жилийн бүх үед UGG, кет, пүүз, эсгий бойтог, балерина, резинэн углааш гэх мэт зөөлөн гутлуудыг ээлж дараалан өмсөх нь бие физиологийн хувьд тохиромжгүй байдаг ба хөлийн нумыг үгүй болгож хавтгай тавхайтай болгодог.
Хавтгай тавхай буюу хөлийн нумгүй байхын эрсдэл
Хөл Х хэлбэртэй болж өвдгөнд өнцөг үүсэж болно. Энэ байдлаараа удаан явбал өвдөгний үе хоорондын зай нарийсч, үений гадаргуу барзайх нөхцөл болдог. Багана нуруунд хэт их ачаалал өгч нугалам хоорондын зай нарийсах шахагдах, мэдрэлий ёзоор дарагдах хүндрэлүүд үүсэж болзошгүй.
Нумгүй болохоос хэрхэн сэргийлэх вэ?
Зориулалтын улавч: Хөлний улны зургийг тусгай төхөөрөмжөөр авч, зөвхөн тэр хүнд зориулсан улаьчыг захиалгаар үйлдвэрлэдэг. Нумны өндөрлөг талбай, байрлалыг нарийн тодорхойлж хийдэг учир бэлэн нумтай улавч гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагад захиалж хийлгэх нь илүү үр дүнтэй.
Дасгал: Хөлийн хуруунуудийг салгаж нийлүүлэх, хөлийн хуруунуудыг доош болон дотогш хумих, өлмий дээр зогсох, эрхий хуруунуудыг ээтийлгэх, жижиг бөмбөг гишгэх
Эх сурвалж. Med Act official
Г.ОЮУНТУЯА