Ашиг сонирхол нь дийлсэн улстөрчдийн БАЛАГ VS АЛДАГДСАН БОЛОМЖ
МЕГА төслүүдээ урагшлуулж, гацаасан этгээдээс алдагдсан боломжоо нэхэмжилнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төр хувийн хэвшлийн хийж чадаж байгаа зүйл рүү орохгүй байх ёстойг онцолж байв. Харамсалтай нь бодит байдал дээр төр өөрөө том төслөө гацаадаг, булаадаг буруу жишиг бий болсны нэгэн жишээ бол Дарханы арьс ширний цогцолбор болоод байгаа юм.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх учиртай уг төслийг тус компани Дархан-Уул аймгийн Хонгор суманд 180 га газар дээр сүүлийн дөрвөн жил өөрсдийн хөрөнгө болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Уг төсөл дээр Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс дэд бүтцийг нь шийдэж, хариуцах ёстой байв.
Гэтэл төр энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Засгийн газрын тогтоолд итгэснийхээ төлөө өнөөдөр хохирч, хоригдож, өрөнд баригдаж, барьсан үйлдвэр нь балгас болон үлдэхдээ тулчихаад байна.
Тодруулбал, төр, хувийн хэвшлийн барьж байсан үйлдвэрийн хажууд яг ижил чиглэл бүхий, төстэй нэртэй төрийн өмчит арьс ширний үйлдвэрийг гэнэт 2020 оны сүүлээр барьж эхэлснээр асуудал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүд нэгдэж байгаагаа барьцаалж, зарж, зээл авч эхэлсэн уг ажлыг дэмжих учиртай төр нь “Бид өөрсдөө үйлдвэр барилаа” гээд Засгийн газрын хэд хэдэн тогтоолоо зөрчиж эхэлсэн. Улмаар эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий уг үйлдвэрийг бүх талаар шахаж, хавчсаар зогсоосон гэдгийг төслийн багийнхан төдийгүй гүйцэтгэгч компаниуд нь хэлдэг. Төр гэх ерөнхий нэрний цаана УИХ-ын гишүүн, одоогийн Барилга хот байгуулалтын сайд, алдарт 10 хувийн эзэн гэгддэг С.Даваасүрэн байсан нь анхаарал татдаг.
С.Даваасүрэн ч хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Би Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨҮГ-ын дарга Гансүхийг томилсон нь үнэн. УИХ, Засгийн газраас надад энэ төслийг өгсөн хэмээн ярив. Эндээс яагаад 180 га-д баригдаж байсан том бүтээн байгуулалтыг зогсоож, хажууд нь хогийн цэг байсан 25 га газарт дахин үйлдвэр эхлүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх болов гэдэг эрхгүй анхаарал татах асуудал мөнөөс мөн.
Дээр нь уг төсөл дээр Засгийн газрын баталгаа гаргуулахаар хөөцөлдөж яваад сангийн сайдтай УИХ-ын танхимд улаан “хэрүүл” хийж улайрч байгаа нь хардлага дагуулж байгааг онцлох нь зүйтэй.
Үндэсний аудитын газар хувийн хэвшил 40.8 тэрбум төгрөг зарцуулсныг тогтоожээ
Дарханы арьс ширний цогцолборын хажууд С.Даваасүрэн нарын гэгдэж буй үйлдвэр баригдаж эхэлснээс хойш улс төрийн шахаа, гацаанд орсон хувийн хэвшлийнхэнтэй “Төр барьсан үйлдвэрийг чинь авъя” гэдэг хэлцлийг ХХААХҮ-ийн яамнаас хийх тухай яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа юм. Өмнөх сайд З.Мэндсайхан Дархан арьс ширний цогцолбор төслийн хэрэгжүүлэгчдэд “Төрийн шалгах дээд байгууллага болох аудитаар дүгнэлт гаргуулж, бодит зардлыг өгнө” гэж. Ингээд тус яамны хүсэлтээр Үндэсний аудитын газраас багагүй хугацаанд ажиллаж дүгнэлт гаргажээ.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүгнэлтийг үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
-“Дарханы арьс ширний цогцолбор” төслийн зураг, төсөв, ажлын явц зэргийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хянуулан баталгаажуулж, магадлал хийлгэсэн байна.
–Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэнд тавих хяналт болон хариуцлагын тогтолцоо муу, хариуцсан төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь зарим тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлсөн.
–Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2019 оны 356 тогтоол, 2020 оны 234 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй.
–Хөгжлийн банкнааас авсан өрийн бичгийн болон санхүүгийн түрээсийн зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу төлж эхлээгүй, зээлийн хүү болон алданги 2021 оны 8 сарын 31-ны байдлаар нийт 6.3 тэрбум төгрөг болж хуримтлагдсан.
Төслийн дэд бүтцийн 5 багц ажлын дундаж гүйцэтгэл 50,7 хувьтай байгаа бөгөөд төслийн ажлыг бүрэн дуусгахад үнийн өсөлт, цаг хугацаа зэргийг харгалзан төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай.
Аудитаар ДАШЦ төслийн дэд бүтцийн ажлуудад хэмжилт, хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагууд бодит гүйцэтгэлээр 40.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дэд бүтцийн ажил удаан хугацаанд зогссоноос шалтгаалж угсарч суурилуулсан тоног төхөөрөмж, байгууламжийн чанар муудах, хадгалалт, хамгаалалтын горим алдагдах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Улмаар дүгнэлтэнд үндэслэн дараах зөвлөмжийг ҮАГ-аас гаргасан байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргад “Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулж, үр дүнг тооцож, хариуцлагыг сайжруулах
ХХААХҮ-ийн сайдад “ ДАШЦ төслийн дэд бүтцин ажилтай холбоотой ТЭЗҮ, үр өгөөж зэргийг нарийвчлан судалж, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах. Мөн Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж, хангуулж ажиллахыг сануулжээ.
Төрийн мөнгийг “хувийнх” гэж андуурдаг улстөрчдийн балгийг улсаараа үүрэх цаг асуй
Ингээд жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулан гадны зах зээлд гаргах хүчин чадалтай 60 хувийн гүйцэтгэлтэй явж байсан энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг улс төрчид хувийн ашиг сонирхлоор гацааж, төрд өгөх болж аудитын дүгнэлт нь гарсан ч одоо ч асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Угтаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой уг төсөл энгийн иргэдэд тэр дундаа малчдад асар их өгөөжтэй байх байв.
Харамсалтай нь арьс ширний цогцолбор “минийх” байх ёстой гэж чичирч, чуулганы танхимд ч хашгирч суугаа улстөрчдийн балгаар хувийн хэвшил гэлтгүй улсаараа хохирч байгаа нь бодит үнэн юм. Улс төрийн “шантааж”-аар хүссэнээ авч сурсан С.Даваасүрэн, түүнийг бодлогоор дэмжих Х.Болорчулуун нарт монголын төр, монголчууд ямар өртэй юм бэ.
10 хвийн даваасүрэн шантаажчин болорчулун 2 хэзээ нэг өдөр тэнгр ниргэнээ харж л байгаарай