Говь-Алтай аймагт анх удаа 1000 туульч “Баатарлаг Жангар” тууль хайлна
Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах арга хэмжээг энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах гэж байна.Тус арга хэмжээний хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлахаар бэлтгэж буй бөгөөд Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм.
Нэг бүлэгт 28-40 минут зарцуулагдаж байгаа учир нэг өдөр, нэг шөнө тууль хайлах урьдчилсан тооцоолол гарчээ.
Жангар” баатарлаг тууль нь Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, түүх, хэл уран зохиол, дууны аяз, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан яруу найраг хэлбэрээр бичигдсэн 15-р зууны үеийн соёл, аман зохиолын өв юм.. Арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан тууль хайлахаар бэлтгэлдээ оржээ. Мөн 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар оролцоно.