ОЮУТОЛГОЙ: Гүнээс олборлож эхэлснээр Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлнө

Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2023.03.13/ 13:00 цагт болно.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30,000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95,000 тоннд хүргэхээр зорьж байгаа аж.

Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлснээр өнөөдөр ийнхүү олборлолтоо эхлүүлж байгаа аж.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх эсэх талаар эдийн засагч Ч.Отгочулуу байр сууриа ийн илэрхийлсэн байна.

Эдийн засагч Ч.Отгочулуу: “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр экспортын орлого нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулахад харгалзах гол хүчин зүйл болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжин төсвийн орлого сайжирна. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нааштай алхам болно” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *