Алтан бөмбөрцөг хүртсэн жүжигчин Ке Хуй Куаны тухай сонирхолтой баримтууд
“Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал авсан Вьетнам гаралтай Америкийн жүжигчин Ке Хуй Куаны тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.
- Тэрбээр Вьетнамд төрсөн бөгөөд 8 настайдаа гэр бүлийн хамт АНУ-д цагаачилж, Өмнөд Калифорнийн Кино Урлагийн их сургуулийг төгссөн байна. Ийнхүү тэрбээр туслах найруулагч, кино дэглээчээр ажиллаж байжээ. Ке Хуй Куан нь өдгөө 50 настай, мэргэжлийн жүжигчин, найруулагч юм.
- Ке Хуй Куан нь 1984 онд найруулагч Стивен Спилбергийн “Indiana Jones” кинонд бяцхан хүүгийн дүр бүтээж байжээ. Улмаар эл дүрээрээ “Young Artist Award” шагналын эзэн болж байжээ.
- Тэрбээр тулааны урлагаа хичээллэдэг бөгөөд “Everything Everywhere All at Once” киноны тулааны хэсэгт орлон тоглогчгүй тогложээ. Сонирхуулахад, түүний тоглосон дүрд нэрт жүжигчин Жеки Чаныг тоглуулахаар яригдаж байсан ч Ке Хуй Куаныг сонгосон аж.
- Тэрбээр энэ онд нээлтээ хийх “Loki” цувралд дүр бүтээжээ. Одоогоор түүний дүр нууцлаг байгаа бөгөөд 2024 онд нээлтээ хийх “The Electric State” киноны гол дүрд тогложээ.