Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдад 500 мянган төгрөг олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Одоогоор халдварын голомтод 2230 эмч, ажилтан, 1100 резидент эмч ажиллаж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тохиолдлын тоо өсөж, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байгаа. Үүнээс улбаалан ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна.
ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар