Казахстаны хоёр иргэн Инчоны олон улсын нисэх буудлаас оргожээ
Казахстаны хоёр иргэн Инчоны олон улсын нисэх буудлаас оргосон байна. Улмаар тус улсын цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн аж.
Тухайн үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болсон бөгөөд БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудалд газардсан 21 ба 18 настай хоёр эрэгтэйд тус улсад нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй тул Казахстан руу буцах нислэгээ хүлээж байхдаа нисэх буудлын цонхыг хагалж гараад онгоц хөөрч, газардах зурвасын хашааг давж зугтсан байна.