Уреаплазма, микоплазмагийн нянгийн халдварын үед юу анхаарах вэ
Уреаплазма нь микоплазма нянгийн төрөл зүйл бөгөөд Ureaplasma urealyticum (UU), Ureaplasma parvum хэлбэрээр бэлэг эрхтэн, амьсгалын замд голдуу оршдог. Микоплазма дараах хэлбэрээр байж болно: mycoplasma urealytium мөн mycoplasma hominis (MH).
Уреаплазма нянгаар үүсгэгдсэн өвчлөл нь умайн хүзүүний улайлт, шархлаа, бэлэг эрхтэний үрэвслийн адил бэлэг эрхтэний бичил орчины тэнцвэр алдагдсан үед үүсдэг.
Ихэнхи тохиолдолд зовиур эмгэг илэрдэггүй.
Үндсэн шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Цистит
- Хэвлийгээр ядаргаатай нургиж өвдөх /dull ache in the abdomen/
- ШБЗ-ын эрхтэн загатнах, эвгүй оргих, дороос усархаг цагаан юм гарах
- Цагаан юмнаас загас шиг эвгүй үнэр үнэртэх
- Үтрээ улайх, үрэвсэх
- Доошоо цус алдах
- Шээхэд халуу оргих, хорсох, өвдөх
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Төмсөгний үрэвсэл /orchitis/
- Төмсөгний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл /epididymitis/
- Үрийн уутны үрэвсэл /vesiculitis/
- Шээсний сувагны үрэвсэл
- Бэлгийн үед өвдөх /Dyspareunia/
- Ядрах
- Ураг зулбах зэрэг болой.
Эмчлүүлэхгүй удвал дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS) Үүнд:
- Ураг хэвлийдээ эндэх /stillbirth/
- Үргүйдэл
- Шээсэнд идээ бээр илрэх /sterile pyuria/
- Урагт энэ нян халдварлах /chorioamnionitis/
- Нуруу нугас, тархины хальсны үрэвсэл /meningitis/
- Нярайн уушгины өвчин (BPD: Bronchopulmonary dysplasia)
- Бөөрний өвчин зэрэг болой.
Хоол унд: Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэнэ.
Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.
МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны исгэсэн 5-6%-ийн шүүс /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны бэлдмэлээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ.
Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь уреаплазма, микоплазмагийн нянг байгалийн антибиотекээр устгах /энэ нянгийн эс нь бүрхүүлгүй тул антибиотекийн эм үйлчлэхгүй аж/, хосууд хоюулаа зэрэг эмчлүүлэх, дархлаа тэтгэх /”С” аминдэм ихээр ууна/, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах /шингэн ихээр уух/, шээс туух /нохойн хошуу, бөөрөлзгөнө, алирсны навч, үр жимс/, үрэвсэл дарахад чиглэгдэнэ.
Орой бүр жинхэнэ алимны исгэсэн шүүсийг усаар найруулсан сулавтар уусмалаар үтрээгээ угааж, дараа нь нийтдээ 8 шөнө унтахдаа буталсан сармис эсвэл тарагийг тампонд шингээж тавина. Жинхэнэ алимны исгэсэн шүүснээс 50 мл-ийг ваннанд хийж орж болно.
Эмэгтэйчүүдийн хувьд царсны холтос, бадааны үндэс, бадааны цомог, хөвөнт, туурцагны ханданд хумсанцэцгийн тос, зажилуурганын тос эсвэл шүүдэргэнийн тос дусааж өдөр өнжөөд угаалга шавшлага хийнэ. Сайн буюу эерэг нянг устгахгүй байхын тулд энэхүү тосуудаас заавар дусаахыг зөвлөдөг. Сардаа 7-10 удаа угаана.
Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх, өдөр бүр наранд явах хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Сода, шим тэжээлгүй аар шаар зүйлс, жирэмсэлтээс хамгаалагч эм, архи, тамхи, кофе, хар цай, хэт боловсруулсан болон шарсан, утсан хоол, үйлдвэрийн жимсний ундаа, чихэр, саахар.
Унтахдаа дотруур өмд өмсөхгүй байх. Элдэв стрессээс зайлсхий.