IHC койны Б.Гантигийг цагдан хорихоос татгалзжээ
IHC койныг гаргасан "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 25-нд дууссан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас болж, түүнийг цагдан хорихоос татгалзав.
Тэднийг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон юм.
хохь нв писдакууд луйварчид