УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлтийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанд Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Нийт 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцах аж.