Жендэрийн анхан шатны сургагч багш бэлтгэх бүсийн сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, орон нутгийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-г хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, сургагч багшаар дамжуулан төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Тус сургалтыг Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхэлтэй тэмцэх нь” төсөл дэмжин ажиллаж байна.
Сургалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ЖСХ-ны дарга Б.Жавхлан нээж, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар болон албаны бусад хүмүүс Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд 5 аймгийн 29 албан хаагч хамрагдаж байгаа юм.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр Улсын хэмжээнд нийт 260 гаруй үндэсний сургагч багш бэлтгэгдсэний 76 нь орон нутгаас байдаг. Цаашид орон нутгийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ийнхүү орон нутагт нь бүсийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байгааг хэллээ.
Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн Нэг цэгийн үйлчилгээ, Нэгдсэн эмнэлгийн Эрэгтэйчүүдийн кабинет болон Эмэгтэйчүүдийн ордны үйл ажиллагаатай танилцаж аймгийн жендэрийн салбар хорооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *