ОХУ-ын сөрөг хүчний зүтгэлтэн 25 жилийн хорих ял сонсжээ
ОХУ-ын сөрөг хүчний активист Владимир Кара-Мурзад Украины дайныг шүүмжилсэн хэргээр 25 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг ОХУ-ын зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тараасан, эх орноосоо урвасан хэргээр яллажээ. 41 настай Кара-Мурза олон жилийн турш Путиныг шүүмжилсээр ирсэн юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Хэлсэн бүх үг дээрээ бат зогсоно… нэг ч үг хэлсэндээ харамсахгүй. Харин ч бахархаж байна. Манай улсыг бүрхсэн түнэр харанхуй арилах өдөр ирнэ гэдгийг би мэднэ. Бидний нийгэм нүдээ нээж улсынхаа нэрийн дор ямар гэмт хэрэг үйлдсэнээ ухаарна” гэж хэлсэн байна. Кара-Муза өндөр зэргийн хамгаалалттай шоронд хоригдох бөгөөд тэрбээр нэмж 400 мянган рублийн торгууль төлөх аж.
Эх сурвалж BBC
Б.БУЯНДОРЖ