Зарим иргэн 500 төгрөгийг хоёр хувааж ураад нийтийн тээврийн мөнгөний хайрцаг руу хийж байна
Нийтийн тээврийн бодлогын газраас иргэдийг мөнгөн тэмдэгт урж гэмтээн мөнгөний хайрцагт хийхгүй байхыг сануулав. Зарим иргэн 500 төгрөгийг хоёр хувааж ураад мөнгөний хайрцаг руу хийж байна. Бусад цаасан дэвсгэртийг урах, гэмтээх нь маш их бөгөөд хэт их гэмтэлтэй мөнгийг банк хүлээж авдаггүй болно.
Улсын мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, гэмтээх, хуурамчаар үйлдэх нь хууль бус үйлдэл учир хуулийн хариуцлага хүлээдэг.
Ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байхыг хүсье” гэлээ.