“Spotify” дуу тааж тоглодог “Heardle” нэртэй үйлчилгээгээ зогсооно
Үг таадаг “Worlde” тоглоомоос сэдэвлэсэн дуу сонсоод таадаг “Heardle” үйлчилгээгээ “Spotify” компани зогсоох болсон байна. “Heardle” тоглоомыг өнгөрсөн жилийн зургаадугаар сард “Spotify” компани худалдаж авсан бөгөөд тус тоглоомын вэбсайт нийтдээ 41 сая хандалт авчээ.
“Spotify” тэрхүү тоглоомыг хүмүүст шинэ дуунуудыг илүү хүртээмжтэй болгож өгөх зорилготой худалдаж авсан. Тус компанийн төлөөлөгч “Бид нухацтай бодож үзсэний эцэст энэхүү үйлчилгээг зогсоох гаргалаа. Одооноос эхлэн хүмүүст шинэ дуу нээн илрүүлэхэд тус болох бусад үйлчилгээнүүдэд анхаарлаа хандуулан ажиллах болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ