Өмнөговь, Өвөрхангай аймгуудад сураггүй алга болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 11:40 цагт гэрээс нь урд зүгт 24 км-т Гурвантэс сумын “Шинэ-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн Багануур гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 9 км/-т Тус сумын харьяат иргэн Т нь 04.19-ний өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /38 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.20-ны өдрийн 11:40 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:45 цагт гэрээс нь зүүн урд зүгт 43 км-т Хужирт сумын “Ар булгын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ах Б-д хүлээлгэн өгсөн.