|

“Хөгжлийн банк”-тай холбоотой шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө нээлттэй үргэлжилж байна.

Шүүх хуралдаан нээлттэй явж байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааныг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед нээлттэй явуулахаар болсон юм.

Эргэн сануулахад, 2021 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орж, банк дампуурах эрсдэлтэй байв. Банк 2022 оны нэгдүгээр сард 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байсан. Тиймээс 2022 оны нэгдүгээр сард зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлаж, хуулийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлснээр тус оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банк нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн зээл барагдуулсан юм. Цаашид чанаргүй зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийх зэрэг эдийн засагт чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Хөгжлийн банк  холбогдох байгууллагатай бүх талаар хамтран ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *