Б.Жавхлан: Гадаад өрийн зээлээ төлснөөр Монгол Улс деполт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан:
“Засгийн газар нь 2018-2020, 2021-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулаад энэ хүрээндээ гадаад өрийн менежемэнтийг хийгээд явж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч байна.
Тухайлбал, УИХ-д Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн ангижирлаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд “Чингис бонд”-ын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлсөн. Удахгүй тавдугаар сарын 1 гэхэд “Гэрэгэ бонд”-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дуусах боломж хангасныг өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар мэдээллээ. Нийтдээ 1 тэрбум 656 сая ам.долларын өрийн зохицуулалтыг энэ Засгийн газар хийж чадлаа.”