Америк сурагч 125 сургуулиас 9 сая ам.долларын тэтгэлэг авчээ
АНУ-ын Нью Орлеанс муж дахь Олон улсын ахлах сургуулийн сурагч Деннис Барнес 125 их сургуульд тэнцэж, нийтдээ 9 сая ам.долларын тэтгэлэг авсан байна. Тэрээр 200 их сургуульд компьютер судлал, эрүүгийн эрх зүйн талаар сурахаар өргөдөл өгчээ.
Барнес “WWL” телевизэд ярилцлага өгөхдөө “Би наймдугаар сард өндөр зэрэглэлийн их сургууль, коллежид элсэж орох зорилготой өргөдлөө өгсөн. Тэгтэл надад олон тооны тэтгэлгийн санал ирсэн” гэсэн байна. Их сургуулиудаас хамгийн их хэмжээний тэтгэлгийн санал авсан дээд амжилтыг Лафаиет нэртэй Америк сурагч 8.7 сая ам.долларын тэтгэлгээр 2019 онд тогтоосон. Барнесын энэхүү амжилтыг эвдсэн тул түүний ахлах сургууль Геннисийн дээд амжилтад албан ёсоор хүсэлт гаргахаар бэлдэж байгаа аж.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ