|

ЭТТ” ХК ногдол ашиг тараах эсэх асуудлыг аравдугаар сар хүртэл хойшлууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж байгаа талаар мэдээлсэн. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх байх хэмээн иргэд хүлээлттэй байсан.

Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг ирэх аравдугаар сар хүртэл сунгасантай холбоотойгоор 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхтэй холбоотой шийдвэр гаргах хугацааг хойшлуулснаа тус компанийн ТУЗ-өөс  мэдэгдлээ

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бямбажавын Ганбат “ЭТТ ХК-ийн онцгой дэглэмийн хугацаа зургаан сараар сунгагдсан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа.

Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *