Фредди Меркуригийн шорт 76 сая төгрөгөөр зарагджээ
Домогт Фредди Меркуригийн хэрэглэж байсан 1500 гаруй эд зүйлсийг түүний найз Мэри Аустин дуудлага худалдаагаар оруулах болсон. Тэдгээр эд зүйлс дундаас Меркури хэд хэдэн тоглолтынхоо үеэр өмсөж байсан арьсан шорт 18,000 фунт стерлингээр худалдаалагдсан байна.
Дуудлага худалдааг Их Британид үйл ажиллагаа явуулдаг “Omega Auctions” нэртэй компани явуулсан аж. Тус компани тэрхүү шортыг Меркури “1980 онд Бирмингемийн үзэсгэлэнгийн төвд тоглолт хийхдээ өмссөн гэдгийг нь олон хүн мэднэ” гэж мэдээлжээ. Алдарт дуучны намтар ном дээр тус тоглолтын талаар “Меркури байж болох хамгийн богинохон, бариу, хар арьсан шорт өмсөж үзэгчдийг гайхшируулах хүсэлтэй байсан” гэж бичсэн байна. “Omega Auctions”-н мэдээлснээр тус шортыг гадаад иргэн худалдаж авчээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ