“BTS” дараагийн цомгийнхоо нээлтийн товыг зарлалаа
Солонгосын хөвгүүдийн хамтлаг Лас Вегас дахь “Permission to dance” нэртэй шоуныхаа сүүлийн тоглолтыг дуусгаж байх үед энэ мэдээг хуваалцсан юм. Бямба гарагийн орой болсон арга хэмжээний үеэр хамтлагийн гишүүд teaser видеогоо толилуулсан бөгөөд үүний дараа дэлгэцэн дээр 2022 оны 6-р сарын 20-н гэсэн тоо гарчээ.
Үүний дараагаар өнгөрсөн ням гарагт BTS хамтлагийн харъяалагддаг Big Hit Entertainment Weverse дээр шинэ цомог гарах тухай албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Эх сурвалж: Vadda magazine