Умардын далайн хав махчин амьтдаас зугтаж далайн гүнд унтдаг
Умард далайн хав махчин амьтдаас зугтаж далайн гүнд хэдэн зуун метрийн доор унтдаг байна. Калифорниа дахь Санта Крузын их сургуулийн эрдэмтэд найман далайн хавд байршил тогтоогч байрлуулан, долоон сарын турш дагаж 9900 км аялжээ. Ингэх хугацаандаа эрдэмтэд хавнуудын тархины үйл ажиллагаа, зүрхний цохилтын тоо, хөдөлгөөн, биеийн байрлалыг бүртгэж авсан байна.
Тэдгээр хавнууд 300 метрийн гүнээс эхлэн 20 гаруй минут унтаж эргээд аж. Хавнууд унтаж байхдаа бага багаар илүү гүн рүү шумбаж 760 метр орчим гүнд хүрдэг байна. Тэд өдөрт ердөө 2 цагийг л унтаж өнгөрүүлдэг юм. Судалгааг ахалж явуулсан профессор Террия Уильямс “Хөхтөн амьтан далайд хэдэн зуун метрийн гүнд унтаж байгаа нь их сонирхолтой. Тэд хөнгөн нойрсдоггүй, хөдөлгөөнгүй болж жинхэнэ гүн нойрсолтод автдаг. Гайхалтай зүйл нь хавын тархи хүчилтөрөгчийн нөөц нь дуусахаас өмнө хавыг сэрээдэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
Western diets tend to be too heavy in omega 6 fatty acids, which can be found in foods like vegetable oil priligy dapoxetine review 2 libraries