Умард Солонгос анхны удаагаа тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

Хойд Солонгос хамгийн анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлдэж байгаа талаар “Japan Times” агентлаг мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөх нь ирээдүйд тус олон тооны хиймэл дагуул сансарт байрлуулж тагнах, агаарын цохилт өгөхдөө илүү нарийвчлалтай байршил тогтоох боломж үүсгэх аж.

Гэвч тэдгээр цэргийн технологиудыг үйлдвэрлэн, хөөргөхөд урт хугацаа шаардагдах болно гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн лхагва гарагт (2022.04.19) тус цэргийн хиймэл дагуулын бэлтгэл ажлыг дуусган, хөөргөх тушаалыг буулгажээ. Ким Жон Ун тэрхүү хиймэл дагуулыг АНУ болон БНСУ-аас үзүүлж буй цэрэг зэвсгийн заналхийллийн эсрэг авах арга хэмжээ гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *