Өнөөдөр дэлхийн түүхэнд: 15-хан насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анне Фрэнкийн төрсөн өдөр
Аннелис Марие буюу Анне Фрэнк нь 1929 оны 6-р сарын 12-нд Германы Франкфурт хотод Отто Фрэнк болон Эдит Фрэнк нарын бага охин болон мэндэлжээ. Тэрdээр 13 насныхаа төрсөн өдрөөр тэмдэглэлийн дэвтэр бэлэг болгон авч өдөр тутмын амьдралд тохиолдсон үйл явдал, өөрийн үзэл санааг тусгасан өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн.
Ингэснээрээ Анне Фрэнк бидэнд фашизмын дарангуйлал, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, тэдний амьдрах хүсэл тэмүүллийг тод томруунаар дүрслэн харуулсан бүтээлийг туурвисан билээ. Тэрээр 15-хан насандаа нацист Германы хорих лагерь Берген Бельзенд гэдэсний хижиг өвчнөөр нас барсан. Хэдий тийм боловч одоог хүртэл дэлхийн сая сая хүүхэд багачууд түүний амьдралын түүхийг шимтэн уншсаар байна.
Эх сурвалж: Britannica
Б.БУЯНДОРЖ