Дэлхийн 2-р дайны үед байлдаж явсан ахмад дайчин хөл хорионд байх үедээ өөрийн намтрыг бичжээ
Жон МакОуэн нэртэй дэлхийн 2-р дайны үед байлдаж явсан, 101 настай, ахмад дайчин цар тахлын үеийн хөл хорионд байх үедээ өөрийн үзэж туулсан гашуун түүхийг бусдад хуваалцахын тулд ном бичсэн байна. Үүнийгээ өөрийн ач зээ нартаа зориулан хэвлэх аж.
Түүний зүүн нүд нь огт хараагүй, харин баруун нүд нь бага зэргийн хараатай учраас Их Британийн Blind Veterans халамжийн төвөөс түүнд өргөн хүрээтэй цаас, томруулагч, гэрэлтүүлэгч гэх мэт бүхий л хэрэгтэй зүйлийг түүнд хангаж өгсөн байна. Халамжийн төвийн сайн дурын ажилтан Фрэнсис Никсон түүний тэмдэглэлийг бичихэд тусалжээ. Тэрээр “Энэхүү түүхийг бүтээхэд оролцсон нь миний хувьд маш их аз завшаан, нэр төрийн хэрэг байлаа. Би энэ номыг бичиж байхдаа Дэлхийн II дайны үед амьдарч байгаа юм шиг л санагдсан. Уйлаад л, инээгээд л, айгаад л, гашуудаад л. Үнэхээр гайхалтай” гэсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ