ДЭМБ: Цар тахлын үед эцэг эхчүүд хүүхдийн товлолт вакцинд итгэхээ больсон

Цар тахлын үед дэлхий даяар эцэг эхчүүд улаанбурхан, халдварт саа гэх мэт аюултай өвчний эсрэг хийдэг вакцинд итгэхээ больсон талаар ДЭМБ мэдээлжээ. Судалгаа явуулсны үр дүнд 55 орноос 52 улсад 2019-2021 оны хооронд хүүхдэд товлолтоор хийдэг вакцинд итгэх итгэл буурсан гэдгийг ДЭМБ-н эрдэмтэд илрүүлсэн байна.

Тухайлбал Папуа Шинэ Гвиней болон Өмнөд Солонгос гэх мэт орнуудад “Хүүхдүүдэд вакцин тарих нь чухал” гэх өгүүлбэртэй санал нийлж буй хүмүүсийн тоо 44 хувиар буурчээ. Харин Гана, Сенегаль, Японд дээрх өгүүлбэртэй санал нийлж буй хүмүүсийн тоо 30 гаруй хувиар буурсан байна.Энэхүү судалгааны талаар ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Кэтрин Рассел “Цар тахлын улмаас дархлаажуулалтад хүмүүсийн итгэх итгэл буурч болохгүй. Үүний улмаас улаанбурхан, сахуугийн халдвар гэх мэт урьдчилан сэргийлж болох өвчнүүдийн улмаас нас барах хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ” гэж хэлжээ. Цар тахлын үед 67 сая гаруй хүүхэд товлолт вакцины нэг эсвэл түүнээс дээш тунг хийлгээгүй аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *