Өмнөд Солонгосчууд цөмийн зэвсэгтэй болохыг хүсэж байна

Хойд Солонгосын зэвсэгт хүчин цөмийн зэвсгээ илүү боловсронгуй болгож тив давж бай онох чадвартай баллистик пуужинтай болсон. Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосчууд хойд хөршийнхөө цөмийн зэвсэгт санаа зовох нь нэмэгдсээр иржээ. Энэ жил явуулсан судалгаагаар Өмнөд Солонгосчуудын 70 хувь нь цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ дахин байршуулах эсвэл өөрсдөө зэвсэг бүтээхийг дэмжсэн байна.

1991 онд АНУ БНСУ-д байрлуулсан бүх цөмийн зэвсгээ хураан авсан. Мөн 1992 онд хоёр Солонгос цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй, бүтээхгүй, туршихгүй, хүлээн авахгүй, хадгалахгүй, хэрэглэхгүй гэсэн тохиролцоонд хүрж гарын үсэг зурсан. Гэвч энэхүү тохиролцоог Умард Солонгосчууд зөрчиж олон тооны удаа цөмийн зэвсэг туршин, 60 гаруй атомын бөмбөгтэй болсон байгаа билээ. Өмнөд Солонгосчуудын дэмжлэгээс гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ жил батлан хамгаалахын уулзалтын үеэр АНУ-ын цөмийн зэвсгийг дахин нутагтаа байршуулах эсвэл өөрсдөө цөмийн зэвсэг бүтээх талаар ярьсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *