ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан, үүлэрхэг байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2023 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -8…-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6…+8 градус дулаан байна.