|

Мэргэшсэн сэтгүүлч, харилцааны ажилтан бэлтгэх зорилгоор “Мэргэшиж, мэдээлье” сургалт боллоо

Дэлхий дахинаа хүний буруутай үйл ажиллагаа болон байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн тоо, нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохирлын хэмжээ буурахгүй, харин улам нэмэгдэх хандлагатай байна. Статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 3-15 ам.доллартой тэнцдэг гэдэг. Урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдлэгжүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулахад тусгайлан сурч мэргэшсэн сэтгүүлч, харилцааны ажилтан бэлтгэх зорилгоор “Мэргэшиж, мэдээлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 3-15 ам.доллартой тэнцдэг гэдэг.
Ард иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, аливаа гамшиг, аюулт үзэгдлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай болгох чухал зорилт тавин ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн аюулыг ард иргэдэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын бодлого, төлөвлөлтөд шинэчлэл хийх зорилгоор “Стратегийн команд штабын сургууль”-ийг ирэх 06 дугаар сард зохион байгуулахаар шаргуу бэлтгэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *