“Парламентад эмэгтэйчүүд байгаа улс орон ядууралгүй, эрүүл мэндийн асуудал шийдэгддэг”
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад намар сонгууль болох гээд байна гэж хүмүүс ярьж байна. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийг дэмжсэн заалт орж ирж байгаад баяртай байна. Парламентад эмэгтэйчүүд байгаа улс орон ядуурал, боловсрол, эрүүл мэндийн асуудал нь шийдэгдсэн учир ярихаа больсон байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг болохоор сургууль, цэцэрлэгийн засвар, ядуурлын тухай зөндөө зүйл ярьдаг. Гэвч Төсвийн байнгын хороон дээр орж ирээд унадаг. Амьдрах ухаан заадаг төрийн бус байгууллагад төсөв тавьж өгье гэхээр хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдэг. Тэгээд л шавар байшин зэргийг барьдаг.
Манай улс сувилагчийн дутагдалд орсон. Саяхан би Солонгосын парламентын төлөөлөл эмэгтэйтэй уулзлаа. Тэр хүн 40 жил сувилагчаар ажилласан тул сувилагчийн төлөөлөл гээд парламентад оруулсан байна. Парламентын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Олон болохоороо янз бүрийн буруу зүйлд автахгүй гэж гишүүд ярьж өөрсдийгөө доош нь хийгээд байх юм” гэжээ.