АНУ-ын Хүнс эмийн захиргаа Респиратор синцитиал вирусийн эсрэг анхны вакциныг батлав
АНУ-ын Хүнс, Эмийн захиргаа Респиратор синцитиал вирусийн эсрэг вакциныг баталсан байна. Гэхдээ олон нийтийг дархлаажуулж эхлэхээс өмнө тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс зөвшөөрөл авах ёстой юм. Респиратор синцитиал вирус нь арваас дөрөвдүгээр сарын хооронд тархалт нь ихэсдэг, дэлхий даяар жилд 33 сая халдвар үүсгэж, вирусээр халдварласан таваас доош насны 66,000-199,000 хүүхэд нас бардаг аж.
Тэрхүү вирус нярай болон бага насны хүүхдүүдэд амьсгалын доод замын цочмог халдвар үүсгэдэг гол шалтгаан болж өгдөг. “GSK” компанийн бүтээсэн “Arexvy” нэртэй тус вакцин нь олон хүний амь насыг аврах болно гэж эрүүл мэндийн албан тушаалтнууд хэлжээ. АНУ-ын Хүнс, Эмийн захиргааны Биологийн үнэлгээ, судалгааны төвийн захирал доктор Петер Маркс вакцины талаар “Өнөөдөр батлаж буй РСВ-ийн эсрэг вакцин нь амь насанд хүрж болох аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чухал зүйл” гэсэн байна.
Эх сурвалж: BBC, ECDC
Б.БУЯНДОРЖ