Их Британи эрэгтэй 50 жилийн турш жолооны үнэмлэхгүй машин барьжээ

Их Британийн Дербишир мужид оршин суудаг 69 настай эрэгтэй 50 жилийн турш жолооны үнэмлэхгүй машин барьсан байна. Тэрээр жолооны үнэмлэхгүй ч гэсэн машинаа даатгуулж чаджээ. Цагдаа нар түүнийг нэгэн худалдааны дэлгүүрийн зогсоол дээрээс илрүүлж, машиныг нь хураан авсан байна.

Дербиширийн замын цагдаагийн алба бямба гарагт (2023.05.06) мэдэгдэл хийхдээ “Энэхүү машины жолооч нь 69 настай хэр нь хэзээ ч жолооны шалгалтад тэнцэж байгаагүй бөгөөд 50 жилийн турш жолоо барьсан. Тэрээр жолооны үнэмлэхгүй гэдгээ нуухын тулд машинаа даатгуулсан баримт бичиг үзүүлсэн. Гэвч түүнийг үнэмлэхгүй гэдгийг илрүүлж, машиныг нь хураан авч хэд хэдэн зүйл хэргээр хариуцлага тооцно” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments