Гадны нөлөөгөөр захиалгын хууль баталсаар байх уу?

Хөшигний цаана өрнөж буй үйл явдлын баримтын талаар АНУ-ын  Аж ахуй нэгжийн Өрсөлдөх чадварын хүрээлэнгийн  ахлах мэргэжилтэн Мишель Минтон эрэн сурвалжлах нийтлэлдээ дэлгэрэнгүй бичжээ.

Хэрэглэгчийн бодлогын зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн хатагтай Минтон  архи, тамхи зэрэг донтуулагч бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварыг “Нүглийн татвар” хэмээн тодорхойлж, түүний  хорт нөлөө, хүсээгүй үр дагавар, мөрийтэй тоглоомын зохицуулалтын түүх зэрэг сэдвээр судалгааны бүтээл бичжээ. Тэдгээр нь барууны хэвлэлүүдэд нийтлэгдэж, шуугиан тарьж байгаа ч ноён Блүүмберг энэ асуудалд өнөөдрийг болтол  байр сууриа илэрхийлээгүй нь улам анхаарал татаж байна. Уг нийтлэлийн  гол эшлэлүүдийг энд иш татаж байгаа бөгөөд бүрэн эхээр нь үзье гэвэл та эх сурвалжийн холбоосоор үзэх боломжтой юм.

Тамхи бол зүгээр л шалтаг

Америкийн бизнесмэн, улс төрч, хүмүүнлэгийн үйлстэн Майкл Блүүмберг олон жилийн турш  дэлхий даяар тамхины эсрэг төслүүдийг санхүүжүүлж ирсэн. Өнөөдөр  Блүүмберг болон түүний удирддаг байгууллагуудын тамхины эсрэг кампанит ажил нь дэлхийн улс төрд нөлөөллөө тогтоох томоохон төсөл болон хувирчээ.

Блүүмберг  улс орнуудын иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, тэр ч байтугай Засгийн газарт нь хүртэл нөлөөлж байна. Ноён Блүүмбэрг ихэвчлэн улс орнуудын Засгийн газарт санхүүжилт олгохдоо тухайн Засгийн газрын нэр хүнд нь ард түмнийхээ дунд унах, дараа нь авлигал, лоббитой холбоотой хэрэгт  буруутгагдах зэрэгт  огтхон ч санаа зовдоггүй.

Блүүмбергийн  2017 онд бага дунд орлоготой орнуудад хэрэгжүүлсэн “Тамхигүй Хүүхдүүд” (Campaign of Tobacco free kids) нэртэй төслийн  стратегийн 128 хуудас материал ил болсон. Эндээс Блүүмберг нь  тамхины эсрэг төрийн болон төрийн бус  байгууллагуудын  сүлжээг санхүүжүүлэхэд мөнгө зориулдаг  гол сувгуудын нэг болохыг харж болно. Блүүмбергийн хэрэгжүүлдэг  “Тамхигүй хүүхэд” төсөл нь  төрийн байгууллагуудын түншлэл төдийгүй   нийгэм дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийг оролцуулсан өргөн сүлжээ бүхий лобби схем мэт харагдаж байна. Дэлхий даяар тамхины эсрэг үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжүүлэх  нэрийн дор хөгжиж буй орнуудад хувийн хөтөлбөрүүдээр дамжуулан  Блүүмбэргийн улс төрийн нөлөөллийн цар хүрээг тэлж байна.

Тамхи муу гэх нь зөвхөн өнгөлөн далдлалт бөгөөд цаана нь төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох далд санаархал нуугдаж байна 

“Тамхигүй хүүхдүүд” /CTFK/-ийн ерөнхий хандлага бол   “Юу хамгийн сайн болохыг бид л мэддэг”гэх байр суурь юм. Өөрсөдтэй  нь санал нийлэхийг бага, дунд орлоготой орнуудын Засгийн газарт итгүүлэх явдал нь тэдний гол  зорилго  юм.   Түүгээр ч барахгүй уг төсөл нь  тамхитай тэмцэх нэрийдлээр орон нутгийн санаачилгыг үгүйсгээд зогсохгүй, өөрсдийн хүмүүсээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагад шургуулахыг зорьдог байна. Блүүмбергээс санхүүждэг тамхины эсрэг бүх байгууллагуудын нэгэн адил “ТАМХИГҮЙ ХҮҮХДҮҮД” /CTFK/ нь тамхины аливаа хэрэглээг үл тэвчихийг уриалдаг бөгөөд тамхины хуулийг жигд хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ нь  зөв мэт харагдаж болох ч  “үл тэвчих” арга нь үр дүнгүй,  ихэнхдээ сөрөг үр дагавартай байдаг нь олон жилийн туршлагаар нотлогдсон билээ.

Блүүмбергээс санхүүждэг бүлгүүдийн жинхэнэ зорилго нь санхүүжилт өгч төрийн байгууллагуудад хүрч,  шийдвэрт нь нөлөөлөх явдал юм.

Блүүмбергээс санхүүжүүлилт авч, тэдний  талд шийдвэр гаргасан нь тогтоогдсон Филиппиний “Хүнс, эмийн зохицуулалтын агентлаг” /FDA/-тай хийсэн сүүлийн үеийн  дуулиан нь үүний том нотолгоо юм.

Тодруулбал: Филиппиний хэсэг улстөрчид, тэр дундаа Конгрессын гишүүн Деограсиас Виктор Савеляно өнгөрсөн намар мэдэгдэхдээ:“ Блүүмбэргийн сангаас  FDA мөнгө авч, орон нутгийн Хүнс, Эмийн агентлагт орж, “Блүүмберг” багцыг сурталчилсан. Засгийн газрын бодлого зохицуулалтад ямар ч гадны нөлөө байх ёсгүй гэх хууль дүрмийг зөрчсөн асуудлыг засгийн газрын хэмжээнд хүртэл ярилцсан байдаг.

Блүүмберг хууль тогтоогчдыг шууд болон шууд бусаар удирдаж байсан улс орнуудын жагсаалт  Бразил, Вьетнам, Хятад, Казахстан, Украин, Этиоп, Энэтхэг гэх мэтчилэн нилээд урт. Тэдний энэ хүчин чармайлт нь гаднаас харахад нилээд дажгүй сэтгэгдэл төрүүлнэ.

 Блүүмбергийн энэхүү сүлжээ нь  нь Монгол улсад “ФОКУС” хэмээх  ТББ –аар дамжин аль эрт шургалжээ. Тус ТББ нь  “Блүүмберг филантрофис”-оос санхүүжилт авдаг болохоо ил цагаан илэрхийлсэн. Мөн дэлхий даяар хэрэгжүүлж буй Блүүмбергийн бодлогыг ЭМЯ, Засгийн газарт тулгах, эрх баригчдыг шахах ажлыг эрчимтэй хийж байна. Тэдний бодлогыг хэрэгжүүлэх эсэх нь  манай хууль тогтоогчдын шийдэх асуудал болж байна. .

“Тамхигүй хүүхдүүд” /CTFK/ төсөл нь  улс орнуудын улс төрийн бүх түвшинд, бүх үйл явцад, гол тоглогчдод нөлөөлөхийг эрмэлздэг.Үүнд: Идэвхтнүүд, Орон нутгийн судалгааны төвүүд, Мэргэжлийн холбоод, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Их дээд сургуулиуд нь  засгийн газартай хамтран ажиллах нэрээр тэдний  үйл ажиллагаанд санхүүжилтээр хамтарч шууд  ордог явдал юм.

Хамгийн дээд түвшинд ч гэсэн “Тамхигүй хүүхдүүд” /CTFK/-ийн төлөөлөгчид үг хэлэхээс ичдэггүй, харин Блүүмбергийн тэтгэлэг авагчид болон “хамтрагчид” нь тэдний бодлогыг хэвлэл мэдээлэлд захиалга өгч,  өөрсдөд нь ашигтайгаар нэвтрүүлэх,  олон нийт  хүлээн зөвшөөрч байгаа мэтээр  сурталчлах замаар хүч нэмж байдаг. “Тамхигүй хүүхдүүд” /CTFK/-ийн тамхины зохицуулалтад нөлөөлөх стратеги нь “түрэмгий” байдгаараа онцлогтой. Төслийн төлөөлөгчид өөрсдийгөө зохицуулагчид болон хууль тогтоогчдод зайлшгүй шаардлагатай хүний нөөц болгохыг эрмэлздэг.

Блүүмбергийн тэтгэлэгт хамрагдагчдын  ихээхэн тэмүүлж, шургаж байгаа газар нь Хууль боловсруулах салбар юм.  Жишээлбэл: Индонезид “Тамхигүй хүүхдүүд” /CTFK/ нь Дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Парламентийн зөвлөхүүдэд  “хууль боловсруулах семинар”-ыг зохион байгуулж, санхүүжүүлж байсан бөгөөд гол зорилго нь  “муу хууль тогтоомжийн талаар мэдээлэх, тамхины хяналтын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслах” юм.

Ийм олон жишээ бий.

“Блүүмберг” хэний ашиг сонирхолын төлөө ажилладаг вэ?

Блүүмбэргийн эдгээр бүх дэлхийн хэмжээний хөтөлбөрүүд дэх санаа зорилго нь өнгөц харахад сайхан, хүмүүсийг тамхины хор хөнөөлөөс хамгаалсан хуулийг батлуулах гэсэн  оролдлого мэт боловч бүх зүйл нь эсрэгээрээ юм.

“Блүүмберг Филантрофис” байгууллага нь ДЭМБ-д тогтмол хандив өгдөг бөгөөд энэхүү санхүүжилтээрээ дамжуулж өөрсдийгөө ДЭМБ-н нэг хэсэг мэтээр олон нийтэд ойлголт өгч, нийгэмд төөрөгдөл үүсгэдэг байна.

Блүүмбергээс санхүүжүүлдэг тамхины эсрэг хөтөлбөрүүд нь тамхины хэрэглээг бууруулах эсвэл хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахад бодитой үзүүлэх нөлөөг тооцоолдоггүй.

ДЭМБ-ын тамхины бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн улс гэгддэг Турк улсад 2012-2018 оны хооронд насанд хүрэгчдийн тамхи татах түвшин 27-оос 31 хувь хүртэл өссөн байна. Филиппинд гэхэд хар тамхины эсрэг дүртэй Родриго Дутертегийн төмөр нударган дор лоббичдоор удирдуулсан улс төр олон мянган хүнийг баривчлах, торгох эсвэл шоронд хориход хүргэсэн.

Блүүмберг болон түүний эргэн тойрныхоны  хөөцөлдөж буй өндөр татвар нь тамхины хууль бус наймааг эрс нэмэгдүүлж, хэрэглэгчид хууль бус зах зээлээс худалдан авалт хийхэд хүргэж байгаа нь харагдаж байна.

Хориглолтууд нь  хэрэглэгчдийг эрүүл хандлагад бус зан үйлийн сөрөг өөрчлөлт рүү түлхэж өгдөг.

Блүүмберг Филантрофисийн бодлогыг хэрэгжүүлэх төсөл 30 гаруй улсад хэрэгжүүлж цахилгаан тамхийг хориулах ажлуудыг зохион байгуулсан байдаг. Гэвч тухайн улсуудад тамхидалтын түвшин буураагүй байгаа ба судалгаагаар тамхидалт өссөн гэдэг үр дүн гарчээ. Энэ талаар одоогоор “Блүүмберг филантрофис” огтхон ч тайлбар хийгээгүй байна.

Жишээлбэл:Сан Франциско хотод электрон тамхи хэрэглэхийг хориглосны дараа Калифорнид залуучуудын дунд тамхидалт эрс нэмэгдсэн болохыг судалгаагаар тогтоожээ. Ийм жишээнүүд үргэжилсээр байна.

Блүүмбергийн элч нарын явуулж буй бодлого нь үнэндээ ТАМХИНЫ ХААДЫН далд орлогыг нэмэгдүүлэхэд л хувь нэмэр оруулдаг. Тэдний явуулж буй  “тамхины эсрэг тэмцэл” нь зөвхөн тамхи үйлдвэрлэгчдэд л ашигтай.  Муу зуршлуудын эсрэг тэмцэл, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын  төлөөх тэмцэл нь Америкийн тэрбумтны дэлхий даяар явуулах улс төрийн  лобби үйл ажиллагааг халхлах ХӨШИГ юм.

Өнөөдөр тэдний шахаж байгаа хуулиудын чанар, үр дүнгийн асуудал бол  ноён Блүүмбергийн хувьд  хоёрдугаарт тавигдах нь ойлгомжтой. Тамхины эсрэг ТББ-уудын дэвшүүлсэн санаа, санаачилга нь илт түүхий, ихэнхдээ ямар ч  утгагүй зүйл болох нь харагдаж байна. Дахин хэлэхэд тамхины эсрэг эдгээр үйл ажиллагаа тэдний  гол зорилго биш, зөвхөн Блүүмбергийн үүсгэсэн дэлхийн лоббины сүлжээний халхавч төдий л юм гэдгийг давтан хэлье.

Гадны тусламж,  хандив, хөнгөлөлт, зээл  нэртэй санхүүжилтийн ард Блүүмберг мэтийн  үндэстэн дамнасан  лобби бүлгүүдийн мөнгө,  ашиг сонирхол нуугдаж байдаг. Тэд тухайн улс оронд өөрсдийн бий болгосон лобби бүлгээрээ дамжуулан   шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх байдлаар гадны   бодлогоо хэрэгжүүлдэг нь нууц биш болсон. Энэ нь эргээд тухай улс үндэстний  үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг доройтуулах  асар их хор уршиг дагуулдаг болохыг  эдгээр байгууллагын Монгол дахь гар хөл болсон хүмүүст сануулахыг хүсч байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *