Зөвлөх үйлчилгээний урилга
Монгол Улсын Хөгжлийн банк нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандарт болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, баталгаажуулалт хийлгэхээр ажиллаж байна.
Иймд дээрх 2 стандартын баталгаажуулалтын аудитад бэлтгэх сургалт хийх, аудитад хамрагдан баталгаажуулалт хийгдэх хүртэл хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна.
Холбогдох утас: 70130513 (522)