60 настай малчин эмэгтэй 790 км замыг гүйж 24 хоногт туулан амжилт үзүүллээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин 60 настай Ч.Цэгмид гуай нийт 790 км замыг гүйж туулан өнөөдөр Улаанбаатар хотод бариандаа орлоо.

Тодруулбал, тэрбээр холын зайн гүйлтээ өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлэн барианаасаа гарч өнөөдөр /2022.06.04/ 11:40 минутад Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд барианд орж ирснээр нийт 790 км замыг 24 хоногт туулсан амжилтыг үзүүлсэн юм.

Дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн энэ гүйлтийг хийсэн гэдгийг барианд орох үеэрээ сэтгүүлчдэд хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *