Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс борлуулж эхэлнэ
Засгийн газрын шийдвэрийн дагуу нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргахаар болжээ. Одоогийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.
Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулна. 2023 онд 7000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэж байжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах 10 700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.