ТОДРУУЛГА: 17 настай охиноо хүчирхийлсэн эцгийг цагдан хорьсон хэвээр байна

Төрсөн эцэг нь 17 настай, 10 настай төрсөн охиддоо олон жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна.

Бид энэ талаар Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас тодруулахад, “Одоогийн байдлаар 17 настай охин хамгаалах байранд байна. Мөрдөн байцаалтын явц хэвийн үргэлжилж байна. Төрсөн эцгийг нь цагдан хорьсон.

Харин 10 настай охин ээжийнхээ хамт гэртээ байгаа. Охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эсэх эмнэлгийн дүгнэлт одоогоор гараагүй байна.” гэсэн мэдээллийг өгөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *