Д.Ганбат: Баян-Өлгий аймгийн монгол хэл, бичгийн шалгалтад орсон сурагчид хоосон цаас өгөхөө больсон
Боловсролын үнэлгээний төвөөс үндэсний хэмжээнд авч байгаа шалгалтууд болон энэ дөрөвдүгээр сарын 22-нд авсан Монгол хэл, бичгийн шалгалт, мөн ЕБС-ийн багшийн болон сургуулийн ажлыг дүгнэдэг гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө. Тухайн мэдээллээр БҮТ-ийн дарга Д.Ганбат:
“Баян-өлгий аймгийн хүүхдүүд анх монгол хэл, бичгийн шалгалтын авч эхэлж байх үед болон одоогоос хэдэн жилийн өмнө ихэнхи хүүхдүүд эхийг зохион найруулах бичих дээр голдуу хоосон цаас өгдөг байсан. Баян-өлгий аймгийн хувьд одоо хоосон цаас өгдөг хүүхэд байхгүй болсон. Тодорхой хэмжээний өөрийн түвшинд бүх хүүхэд эхийг зохион найруулан бичих бусад монгол бичгээс хөрвүүлэх бүх даалгавруудыг хийж гүйцэтгэж байна. Харин тэр нь зөв эсвэл буруу гэдэг асуудалд утга санаагаа зөв илэрхийлж, тавигдсан шаардлагыг хангаж байна уу гэдэг дээр асуудалтай байна. Түүнээс биш хүн бүр хичээж байна. Өмнөх жилүүдээс бага багаар ахиц дэвшил гарч байна. Ялангуяа баян-өлгий аймагт бодит үр дүн энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Бусад аймгуудтай харьцуулахад бага байгаа ч аймгийн хэмжээнд жил ирэх тутам өсөөд явж байгаа үзүүлэлт юм.” гэв.