Цахим өргөдөл систем дээр “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50000 төгрөгийг нэмэх талаар санал авч эхэллээ
D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан.
Уг системд “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн байна. Энэхүү саналыг иргэн Р.Цэндсүрэн санаачилжээ.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50,000 төгрөгийг олгодог болсон.
Саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хууль санаачлах юм.
Яг одоогийн байдлаар 14,999 иргэн уг саналыг дэмжжээ. Арваннэгдүгээр сарын 17-ны 17:32 цаг хүртэл D-petition системд саналыг дэмжиж гарын үсэг зурах боломжтой. Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 хурдан цэгээр дамжуулан саналаа өгөх боломжтой аж.