ҮЙЛ ЯВДАЛ: Гутал үйлдвэрлэгчдийн үндэсний зөвлөгөөн болно
Тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: СЭЗИС-д: Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.
09.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.
09.00-11.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.
10.00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд: Тус намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9922-1368.
-Засгийн газар хуралдана.
11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 4 сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.