ЗГ:Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг огцрууллаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарыг огцруулжээ.
Тэдний үүрэг гүйцэтгэгчээр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарыг тус тус томилов.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа.
Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан нь энэ юм.