Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр “Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах гол төмөр замын урт долоон км, салаа төмөр зам нь 20 орчим км. Энэ төмөр замыг хувийн хэвшил барьж, зургаан жил ашиглаад “МТЗ” ТӨХК-д 100 хувь үнэгүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.Тавдугаар сараас буюу энэ сараас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.Аравдугаар сар гэхэд барьж дуусна.Зургаан жил ашиглаад “Монголын төмөр зам” ТӨХК-д буцаан өгнө. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Нарийнсухайтын бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг хилээр БНХАУ руу шууд экспортод гаргана” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *