Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудаасаа уучлал хүсэж байна

“Ажлхх хий” уриатай үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр жагсагчдын шаардлагад хариу тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирлээ.

Тэрбээр “Амаргүй давааг давж иргэдтэйгээ уулзаж байна. Жагсаал бүрийн өмнө Ерөнхий сайд өөрийн биеэр гарч ирээд байх боломжгүй. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, өчигдөр албадлагын арга хэмжээ авагдсан байна. Харин өнөөдөр саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн иргэдийг бүгдийг нь суллаж дууссан гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдлээ.

Ерөнхий сайдын хувьд би та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг та бүхэн уучлаарай. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй байгаа зүйл их байна.

 Монгол Улс бензин шатахуун үйлдвэрлэдэггүй учир бензиний үнэд зохицуулалт хийх гээд УИХ-д хууль өргөн барьсан. Бид чадах бүх зүйлээ хийх болно” гэв.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *