Б.Жавхлан: Төрийн албан хаагчийн цалинг 400-600 мянган төгрөгөөр нэмнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр төсвийн тодотголын талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг хэлэв.
Тэрбээр “Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх гэхээс илүү олон жил явж ирсэн хөрөөний ир шиг жигд бус цалинд тохируулга хийх шаардлагатай. Эхний тооцооллоор цалин 400-600 мянган төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарч ирж байна. Гэхдээ өндөр цалинтай тохиолдолд 10-20 мянган төгрөг нэмэгдэх тохируулга хийх тооцоолол гарсан. Бүгдийнх нь цалинг тэдэн хувиар жигд нэмнэ гэж хэлэх нь тохиромжгүй. Тооцоололтой уялдуулж, төсвийн тодотгол хийх асуудал яригдаж байна” гэсэн юм.